Манай байгууллага нь ХУД-ийн ИТХТ-ийн 2013 оны 02-р сарын 05-ны өдрийн №04 тоот тогтоолоор Хан Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний төв ОНӨААТҮГ нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
Хан-Уул дүүргийн 9,10,12,13,14,16,21 дүгээр хороодын нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын ачилт тээвэрлэлт, дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, тохижилт гэсэн 3 үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.