“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА

2022/10/26
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭД  БАЙРАНД ШАЛГАРЛАА
✅Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор "Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан болон “Манай хороо-Миний гудамж” аяныг уламжлал болгон зохион байгуулдаг.
✅Нийслэлийн “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг" шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 28 хороо, 28 хэсгийн ахлагч нарын баг буюу нийт 56 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахдаа 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гарган шилдгүүдийн шагналыг гардуулан өглөө.
✅Нийслэлийн 2022 оны “ШИЛДЭГ ХОРОО”-оор С.Батхишиг Засаг даргатай ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРОО
✅Тусгай байранд Д.Алимаа Засаг даргатай ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРОО
✅“Шилдэг тохижилт, ногоон байгууламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлсэн орон сууцны хороо” ТЭРГҮҮН байранд И.Сарангэрэл Засаг даргатай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо
✅Шилдэг тохижилт, ногоон байгууламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлсэн гэр хороолол" ТУСГАЙ байранд Ж.Хишигбаяр Засаг даргатай ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО тус тус шалгарлаа.
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” аяны ШИЛДГҮҮД
✅Нийслэл хотын тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хот нийтийн аж ахуйн ажилд иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал санаачлагыг дэмжих, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчилж хамгаалах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулдаг уламжлалтай.
✅2022 оны Нийслэлийн шилдэг дүүрэг шалгуур үзүүлэлтээр Хан-Уул дүүрэг ДЭД байр.
✅“Шилдэг хог тээврийн байгууллага”-аар тусгай байранд Хан-Уул дүүргийн “Эко хотын тээвэр” ААТҮГ
✅“Шилдэг зам талбайн цэвэрлэгээний байгууллага”-ын
ТЭРГҮҮН байранд дүүргийн зам цэвэрлэгээг хариуцдаг “Охь мандал” ХХК
✅“Шилдэг зам талбайн цэвэрлэгээний байгууллага”-ын тусгай байранд Хан-Уул дүүргийн Тохижилт, үйлчилгээний төв ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ААТҮГ тус тус шалгарсан бол
✅“Шилдэг сууц өмчлөгчдийн холбоо”-оор
ТЭРГҮҮН байранд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Шинэ өглөө” СӨХ
✅ГУТГААР байранд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо “Академи хотхон” СӨХ
✅Тусгай байранд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” СӨХ
✅“Шилдэг өрх” тусгай байранд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн М.Энхтуяа
✅“Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” ТЭРГҮҮН байранд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Юнитра” ХХК тус тус шалгарч шагнагдлаа.
Нийслэлийн 2022 оны шилдгүүддээ баяр хүргэж, амжилт хүсье.
“МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ” АЯНЫ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭД БАЙРАНД ШАЛГАРЛАА  
ХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ Facebook