“ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ, ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022/10/28
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр талуудын оролцоог хангасан, тодорхой зорилго бүхий ХЭЛЭЦҮҮЛЭГ зохион байгуулдаг.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах, ангилсан хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрт хүргэх тогтолцоог бүрдүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой зохион байгуулснаараа онцлогтой.
“ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ, ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ  
ХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ Facebook