“Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг хөл газрын ургамлыг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо
Их цэвэрлэгээгээр Хан-Уул дүүргийн нийт 1130 аж ахуй нэгж байгууллага, 280 сууц өмчлөгчдийн холбоодын 3500 гаруй иргэн оролцож, 192,326 м2 талбайгаас 59.5 тонн шарилж хөл газрын ургамлыг цэвэрлэсэн бөгөөд, хог тээврийн 4 байгууллага 27 рейсээр ачиж тээвэрллээ.
Эрүүл орчинг хамтдаа бий болгосон Эко дүүргийн иргэн, ААНБ, Сууц өмчлөгчдийн холбооддоо баярлалаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо | |
ХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ Facebook |