Зөвлөгөө

2021/12/22
Зөвлөгөө

Байгалийн шим тэжээлийн бүрэн бүтэн мөчлөг, хөрсний цэвэр байдал, агаар ус цэвэр байх шаардлага нь эко хотын стандартын нэг юм. Хэдийгээр дэлхийн онгон дагшин газруудын ойролцоогоор 12% нь байгалийн нөөц газарт зориулагдсан байдаг ч дэлхийн өөрчлөлтийн үйл явц, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт нь эдгээр газрууд унаган төрхөөрөө байхад саад учруулж байдаг. Тиймээс бүс нутгийн унаган төрх нь хадгалагдан үлдсэн байх нь эко хотын үндсэн нөхцөлүүдийн нэг юм. Үүнд: Амьтдын, экосистемийн болон генетикийн төрөл зүйлүүд, тэдний тархан суурьшсан газар нутаг болон биологийн тархалт зэрэг хамаарна