"МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ" аян дөрөв дэх жилдээ зохион байгуулагдав

2021/10/24
"МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ" аян дөрөв дэх жилдээ зохион байгуулагдав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангах, хотын тохижилт, ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хот нийтийн аж ахуйн ажилд иргэн, хуулийн этгээдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал санаачлагыг дэмжих, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчилж хамгаалах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Манай хороо-Миний гудамж” аяныг Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж өнөөдөр шилдгээр шалгарсан байгууллага, аж ахуйн нэгжүүдээ шагнаж урамшууллаа.
Аянд 9 дүүрэг, 173 хороо, 2468 аж ахуйн нэгж, байгууллага, 935 Сууц өмчлөгчдийн холбоо, 66 Орон сууцны контор, 16 Хэрэглэгчдэд үйлчлэх төв, 4585 айл өрх, 23 хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад мэдээлэл хүрч оролцсоноос 9 дүүрэг, 34 хороо, 31 аж ахуйн нэгж, байгууллага, 34 Сууц өмчлөгчдийн холбоо, 11 Орон сууцны контор, 3 Хэрэглэгчдэд үйлчлэх төв, 45 айл өрх, 10 хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгуур үзүүлэлтэд нийцэн үнэлүүлж, дүгнүүллээ.
Хан-Уул дүүргийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ-н
" ШИЛДЭГ ХОГ ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГА "-р II байр эзэлсэн амжилт үзүүллээ.
Аянд идэвхтэй оролцсон бүхий л аж ахуйн нэгж, айл өрхүүддээ талархал илэрхийлж амжилт хүсье.

"МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ" аян дөрөв дэх жилдээ зохион байгуулагдав  
ХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ Facebook