Эко дүүрэг 2021 онд хог тээврийн 4 камаз, 6 хьюндэй маркийн зэрэг шинэ 10 автомашин, 2022 онд 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгснөөр хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20%-иар сайжирна. Хог тээвэрлэлтийн компаниудад түлхүүр гардуулах үеэрээ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН “Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Хоггүй, цахим, ногоон” болох гурван уралдаан зарласан. Хан-Уул дүүрэг 2017 оноос хойш ХОГГҮЙ ЭКО дүүрэг болох зорилт дэвшүүлэн дүүргийнхээ хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийн шинэчлэх ажлын эхлэл болж байна. Эко-Эрүүл дүүргийн иргэдийн амьдрах орчныг цэвэрхэн байлгахын төлөө цаг наргүй үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг ТҮК-ийнхан, бүх ажилчиддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.
“ХАН-УУЛ ДҮҮРЭГ” ХОГ ТЭЭВРЭЭ ЦОО ШИНЭ АВТОМАШИНУУДААР ГҮЙЦЭТГЭНЭ | |
ХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ Facebook |