Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцуулан “Хоггүй Хан-Уул” хог хаягдлын менежментийг сайжруулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
“Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлгийн зорилго хог хаягдлын менежментийг сайжруулах, хөрс, орчны бохирдлоос байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгах ажлыг эрчимжүүлэх болон хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, Төрийн болон иргэний нийгэм, иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг тусгаж, бодит үр дүнд хүргэхэд зорилго оршино.
Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монгол дахь ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, тохижилт, хог тээвэрлэлттэй холбоотой байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгж, СӨХ, хөдөө орон нутгийн тохижилт, хог тээвэрлэлт хариуцсан төлөөлөгчид болон холбогдох албаны удирдлагууд оролцож, хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Хог хаягдлыг багасгах зорилготой “Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэг боллоо | |
ХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ Facebook |