ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД НАМРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ АРГА ХЭМЖЭЭГ 2026 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЭХЛҮҮЛЭЭ

2026/09/28
ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД НАМРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ АРГА ХЭМЖЭЭГ 2026 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЭХЛҮҮЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд 14 дүгээр хороо, Айцын амны ойжуулалтын талбайд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч нар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, Хороодын Засаг дарга нар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, дүүргийн орон нутгийн өмчит байгууллагууд, Хот, нийтийн аж ахуйн гэрээт байгууллагууд өөрсдийн санаачлагаар 1.50-1.70 метрийн өндөртэй 400 ширхэг гацуур модыг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ орууллаа.

✅ЭКО дүүргийн иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр орчны 50 метрийн радуст мод тарьж, тарьсан модоо арчлан, ургуулахыг УРИАЛЖ байна. ХАН-УУЛ ЭКО ДҮҮРЭГ

ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД НАМРЫН БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ АРГА ХЭМЖЭЭГ 2026 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЭХЛҮҮЛЭЭ  
ХУД-ийн Тохижилт Үйлчилгээний Төв ОНӨААТҮГ Facebook