Хальтиргаа гулгаанаас сэргийлэн бэлэн байдалд ажиллаж байна
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Хан-Уул дүүргийн тохижилт, цэвэрлэгээ хариуцсан “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, “Охь мандал” ХХК, “Эко эрин тохижилт”, “Хот тохижилтийн газар” зэрэг 5 байгууллага зам талбайн цэвэрлэгээг хариуцан халтиргаа, гулгаанаас сэргийлэн шуурхай ажиллаж байна.
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Хариуцсан зам талбайд нийт 88 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 16 техник хэрэгслээр 64,5 тн давс, 1 тн бодис цацаж халтиргаа гулгааг арилгаж, цас мөсийг хусаж цэвэрлэлээ.
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Эрсдэлтэй замууд болох Айцын даваа, Морингийн даваа зэрэг байршил дээр дүүргийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс хамтран хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ шуурхай авч ажиллалаа.